“УЛБАР ШАР ХУВЦСЫГ ДАХИН ӨМСӨХГҮЙ” СЭДЭВТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“УЛБАР ШАР ХУВЦСЫГ ДАХИН ӨМСӨХГҮЙ” СЭДЭВТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж буй хоригдлуудыг дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Улбар шар хувцсыг дахин өмсөхгүй” сэдэвт соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сард эхлүүлжээ.

Тус арга хэмжээний хүрээнд хорих ангитай хамтран “Та эрүү шүүлтээс ангид байх эрхтэй”, “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл”, “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж“, “Хандлага” зэрэг сэдвүүдээр шат дараалсан яриа таниулга, сургалтуудыг зохион байгуулж, гарын авлага тараан, санал, хүсэлтийг нь хүлээн авсан байна.

Мөн нөлөөллийн ажлын үеэр тэднээс ирүүлсэн санал сэтгэгдэл, бичсэн шүлэг, зурсан зураг зэргийг шалгаруулж урамшуулах, бусдад нь танилцуулах ажлыг хийж, цаашид бүлгээр ярилцах уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.