card

Түүхэн товчоо

Онцлох мэдээлэл

Дүүргийн прокурорын газрын түүхэн товчоо

Багануур дүүргийн прокурорын газар нь БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1980 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Улаанбаатар хотын Багануур хороог өргөтгөн район болгон өөрчилж, мөн зарлигаар районы прокурорын газрыг байгуулжээ.

1980 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Багануур районы прокурор 1, ерөнхий хяналт эрхэлсэн туслах прокурор 1, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил эрхэлсэн туслах прокурор1, мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Багануур дүүргийн прокурорын газар нь түүхэн 42 жилийн хугацаанд Багануурын районы прокурор, Багануур дүүргийн прокурорын газар, Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэж нэршил нь өөрчлөгдөж байсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Багануур дүүргийн прокурорын газар гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.