ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
 ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газруудын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчдөд болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудлаар сургалт хийжээ.  

Сургалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан Хүчиндэх гэмт хэргийн ойлголт, тулгамдаж буй асуудал”, мөн “Сэтгэл зүйн хохирол, хор уршиг, түүнийг
тодорхойлж, нэхэмжлэх боломж” сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд нийт 50 гаруй албан хаагчид хамрагдсан байна.